October 20, 2026

Бидний тухай

Дэвшилтэт бодлогын хүрээлэн (Progressive Policy Institute – PPI) нь Монгол Улсын хөгжлийн төлөө бодлого боловсруулах мэргэжилтнүүдийг нэгтгэж, ирээдүйг харж сэтгэдэг шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх зорилготой төрийн бус байгууллага юм.

ДБХ нь нийгэм, эдийн засагт тогтсон өнөөгийн тэнцвэрийг өөрчлөх санаа, туршлагатай хэн бүхэнд дуу хоолойгоо хүргэх нээлттэй индэр болохын зэрэгцээ бид төрийн болон улс төрийн намын албан хаагчдыг үүрэгт ажлаа хариуцлагатай, үр дүнтэй гүйцэтгэхэд нь мэргэжлийн хувьд мэдлэг, ур чадвараар дэмжиж ажиллах болно.

Алсын хараа

Шийдвэрээ нотолгоонд тулгуурлан гаргадаг, бодлогоо бодитоор хэрэгжүүлж чаддаг, иргэдийн өмнө хариуцлагатай, чадамжтай төртэй Монгол Улсыг бүтээхэд хувь нэмрээ оруулна.

Эрхэм зорилго

Нээлттэй индэр бүрдүүлэх

Нийгэм, эдийн засгийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх зорилготой санал бодлоо болон практик туршлагаа олон нийттэй хуваалцах боломжийг мэргэжлийн хүн бүрт олгох.

Шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх

Монгол Улсын хөгжлийг тэргүүлэх, хөгжлийн сэтгэлгээтэй дараагийн үеийн удирдагчдыг дэмжиж, төлөвшүүлэх.

Бидний үйл ажиллагаа

01

Сургалт, чадавхжуулалт

Сургалтыг дөрвөн түвшинд зохион байгуулна: шат шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид; аймаг, нийслэл, сум, дүүрэг, хорооны намын байгууллагын удирдлага; намын гишүүд; олон нийт. Сэдвүүдэд “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлого, улсын болон нийслэлийн төсөв, төсөвт дүн шинжилгээ хийх арга, бүсчилсэн хөгжил, “20 минутын хот”, төрийн чадамжийг бүрдүүлэх, удирдлагын ур чадвар зэрэг багтана.

02

Бодлогын хэлэлцүүлэг

Нийгмийн даатгал, халамж, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын асуудал болон хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюуны шилжилт гэх мэт ирээдүйн сорилтуудаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийг дугуй ширээ, үзэгчидтэй уулзалт, телевизийн нэвтрүүлэг хэлбэрээр зохион байгуулж, мэргэжилтэн, албан тушаалтан, иргэдийг өргөнөөр оролцуулна.

03

Санал бодол, туршлагын нээлттэй индэр

Эдийн засаг, улс төр, судалгаа, зөвлөмжийн чиглэлээр мэргэжилтнүүдийн нийтлэл, дүн шинжилгээг нийтэлнэ. Мөн төр, хувийн хэвшил, иргэний нийгэмд ажиллаж буй хүмүүсийн бодит туршлагыг хуримтлуулж, дараагийн үеийнхэнд суралцах эх сурвалж болгоно.

04

Олон улсын туршлагаас суралцах

Хүрээлэнгийн зорилгод нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулж, салбартаа нэр хүндтэй гадаадын экспертүүдийг урьж сургалт, семинар зохион байгуулна.

Бидний эрхэмлэдэг зарчим

Нотолгоо
Шийдвэр, санал бүрийг судалгаа, баримтад тулгуурлана.
Хэрэгжилт
Сайн санаанаас илүү бодит үр дүнг чухалчилна.
Нээлттэй байдал
Өөр өөр байр суурь, туршлагад индрээ нээлттэй байлгана.
Хариуцлага
Иргэдийн өмнө хүлээх төрийн хариуцлагыг дэмжинэ.
Хамтын ажиллагаа
Төр, мэргэжлийн байгууллага, иргэдийг нэг ширээний ард уулзуулна.

Бидэнтэй хамтрах

  • Санал бодол, нийтлэл, туршлагаа манай индрээр дамжуулан хуваалцах
  • Сургалт, хэлэлцүүлэгт оролцох
  • Хамтрагч байгууллага болох